Tuesday, September 28, 2010

Хайртай гэж хэлж чадалгүй явуулсан даа

Би дунд сургуулийн 9-р ангийн сурагч байлаа. Түүнийг гарч ирэхээс өмнө миний тархинд найз охины тухай категори ерөөсөө байгаагүй юм. Математикийн мангас, элдэв сонин хачин, танин мэдэхүйн сэдвийн сонирхолтон байж дээ. Хувцаслалт тааруу, үс яааг үлгэрт гардаг Иван баатрынх шиг, шилжилтийн насны онцлогийг дагаад тэрүү надад хамгийн олон байсан зүйл бол батга. Хааяа нэг шөнө дундын үеэр, шүлэг нойрны цагаар ямар нэгэн үзэсгэлэнт бүсгүй зүүдэнд ирж эрхтнээр минь тоглоод дотуур өмдийг минь норгож орхино. Эхэндээ юу болоод байгааг сайн ойлгохгүй байсан ч, эр хүн болж байгаадаа бага  багаар эвлэрсээр байв. За ерөнхийдөө бол би төгс лүүзэр байлаа.
Би хуучин сургуулиа орхиод сургалт сайтай сайн сургуульд очихоор шийдэж, шилжүүлгийн асуудлыг аав, ээж хоёр гарамгай сайн хийснээр би шинэ ангид очдог юм байна. Эхэндээ шинэ анги минь надад яг л халуун там шиг санагддаг байж билээ. Анги маань хоёр атаман дээр хуваагдаж фракцлаад байсан үед би иржээ. Эхнийх нь баян айлын хүү, ямар ч асуудлыг мөнгөөр шийддэг нэгэн байв. Түүнийг дагаж байгаа хүүхдүүд бүгд аялдан дагалдагчид байлаа. Материаллаг сонирхолтой охидууд бүгд түүнд талтай гэдэг нь эхнээсээ л мэдэгдэж байсан. Дараагийн атаман бол 2 жилийн өмнө шилжиж ирсэн хүүхдийн чөлөөт бөхийн улсын аварга, хөдөлгөөнтэй, шударга занг эрхэмлэдэг, хүнлэг, одоо бодоход жинхэнэ эр хүн гэж хэлмээр байна. Түүний найзууд бол эгэл даруу, өөрийнхөөрөө байх гэсэн сонирхолтой 5 банди байдаг байлаа. Би эхлээд багшийн заасан ширээнд нэг цондойсон тарган охинтой хамт суудаг юм байна. Яаг арын ширээн дээр манай ангийн хамгийн баян залуу суудаг. Тэр намайг шоглох их дуртай. Бас гэнэн томоогүй, муу санаагүй зантайг минь ашиглаж олон удаа тоглоомын бай болгож, анги дотор миний нэр хүнд шалдаа бууж билээ. Баян залууд долигоноод байвал би байр сууриа сайн олох юм шиг санагдаад нэг хэсэг тэдэнтэй нийллээ. Архи ууна, тамхи татна, өөр ангийн охидтой шоудах гээд дэндүү танхай амьдралд гэнэт ороод ирлээ шүү. Баян бид хоёрын дундуур чулуу шидсэн хүн бол манай ангийн Уянгаа гэдэг охин байлаа гэж. Би тэдний пракцруу нэвтэрч орохын тулд математикаа ашигласан юм. Багш бодлогын номоос хэдэн бодлого бодоод ир гэв. Өмнөх сургуульд байхдаа олимпиадад орох гэж шаргуу хичээдэг байсан болохоор бодлогын ном надад хүүхдийн тоглоом шүү дээ. 7 хоногийн хугацаатай өгсөн даалгаварт нь би ангийнхныгаа гайхшруулж чадлаа. Би тэр бодлогын ном дээр байсан бүх бодлогыг бүгдийн бодож үнэн зөв хариуг нь гаргаад нэг зузаан дэвтэр багшдаа хураалгав. Багш гайхаж байснаа надад итгэсэнгүй бололтой самбарт нэлээд хүнд нэг бодлого бичээд энэ бодлогыг бодсон хүнийг улирлаар онц гаргана шүү гэдэг юм байна. Би тэр бодлогыг нь бодож, багш намайг магтаж, тэр өдрөөс эхлээд би ангийнхныхаа анхаарлын төвд орж эхэлдэг юм байнаа. Би 10 аад хоног ангийнхаа хүүхдүүдийг эгцэлж харж чадахгүй байсан бол юу болоод байгааг анхаарах боломжтой болжээ. Уянга намайг ирэхэд байгаагүй. Уянга гэдэг охины тухай ангиар нэг яриа болдог байлаа. Гадагшаа явцан, удахгүй ирэх байх гээд л... Намайг ирэхэд анги маань ийм байлаа, гэж.

Нэг өглөө хичээлдээ ирсэн чинь томоо алаг нүдтэй, дэндүү ганган нэг охин манай ангид ирээд сууцан, ангийнхан бүгд тойроод зогсцон буу халж байнаа. Солонгос улсад зуны амралтаа өнгөрүүлээд ирсэн гэнэ. Тэнд байдаг соёл урлаг, дуу хөгжим, хамтлагуудын тухай ямар нэгэн сонирхолтой яриа хийж байна. Би тэр охиныг хараад шууд л татагдаж билээ. Тэгээд тэр өдрөөс эхлээд Уянгааг байнга хардаг болов. Зүүдэнд ирдэг үзэсгэлэнт эмэгтэйг Уянгаагаар солихын тулд орой болгон төвлөрч гүн бясалгалд автана. Хэхэ. Ийм байдалтай явсаар хавартай золговоо. Би аль ч бүлгэмд хамааралгүй чөлөөт иргэн байсан учир анги доторх миний нэр хүнд дэндүү өсөж билээ. Би сагс муугүй тоглодог, бас ангидаа хамгийн өндөр нь учир бөх найзтайгаа хамт сагсны бэлтгэл хийнэ, баян найзтайгаа нийлээд дэлгүүрээс янз бүрийн сонирхолтой зүйлс цуглуулж Уянга болон түүний тойрон хүрээлэгчдийг баясгаж суудаг ажилтай болов. Би хичээлдээ муудаж байлаа.
Уянгаагийн гэр манай байрны замын эсрэг талд байдаг, би дандаа гэрт нь орж тоо зааж өгдөг болов. Уянга дээд ангийн Болдоо гэх залуутай найзалж байгаад больсон гэдгийг мэдлээ. Гэрээр нь дүүрэн чихмэл тоглоомууд, бас Солонгос одуудын зураг байдаг юм байна. Нэг орой намайг тоогоо цуг хийхүү гэж дуудсан. Яваад орсон чинь Уянгаа нүцгэн бие дээрээ нээх том цамц өмсцөн байдаг байгаа. Тэгээд л намайг налж суугаад, тоогоо нээх чухал гэж бодохгүй байгаа нь илт байв. Түүнийг надад хүрэх бүр бие арзайж эвгүй болно. Хоёр хөл завсар байдаг "бор шувуу" маань ааль эрт жиргээд нисчихсэн байсан. Тэгсэн чинь Уянга намайг хүзүүн дээр үнэсдэг байгаа. Би юуч гэж хэлж чадаагүй. Шууд миний өвөр дээр суугаад намайг оролдож гарсан. Тийм зүйл болох нь үнэхээр сайхан байх ёстой ч гэсэн тэр үед надад таалагдаагүй юм. Би Уянгаатай хамт үнэхээр гэгээлэг сайхан хайраар хамтдаа жаргалтай байна гэж мөрөөддөг байсан болохоор тийм үйлдэл гаргаж байгаад нь итгээгүй. Миний сэтгэлдээ төсөөлдөг охин биш юм шиг, хаяа үздэг порно киноны жүжигчин шиг санагдаад би тэднийхээ зугтаагаад гарчихсан.
Уянга маргааш нь юуч болоогүй юм шиг хичээлдээ ирээд яг өмнө нь бид хоёр ямар найзууд байсан тэр хэвээрээ байсан. Баян найз Учка маань Уянгааг найрч үзүүлнэ гээд байрныхаа нэг бандитай мөрий тавьдаг юм байна. Миний гол харлаад л... Дотроо дургүй хүрээд л явдаг байлаа. Харин тэр үг ёсоор болж 7 хоногийн дараа Уянга Учка хоёр үерхэж эхэлсэн дээ. Гэсэн ч би орой болгон унтахаар хэвтэхдээ Уянгааг дандаа сайхнаар төсөөлөн боддог байв. Яаг өвлийн хайрын дуу кино дээр гардаг шиг романтик амьдралаар Уянгаатайгаа хамт амьдарч явна гэж мөрөөднө. Миний мөрөөдөл яаг кино шиг бодит санагддаг байж билээ.
Уянга миний тухай Учкад санаанаасаа зохиож баахан худлаа зүйлүүдийг ярьж, Учка түүнийг нь ангиар нэг тараагаад бүгд надад дургүй болж эхлэлээ. Би тэр үед Уянга, Учка хоёрт гомдсонгүй. Харин хавар дуусах үед Учка Уянгаа хоёрын үерхэл эцэс болсон. Уянгаа уйлуулаад салмааргүй байна, би чамд хайртай шдээ гээд л гуйгаад байх юм. Учка миний дэргэд Уянгааг "зайлаач гичий минь" гэж хэлдэг юм байна. Би уураа барьж дийлэлгүй баян найзыгаа барьж аваад болгож гарлаа. Хамрыг нь чихэж оруулаад, тархийн хөдөлтөл зодчихсон. Дараа нь шангаа харин ханатлаа хүртэж билээ. Ээж аав нь сургууль дээр ирлээ, сургуулиас хөө энэ тэр гэж шахаж гарлаа даа. Энэ аюул заналхийллээс математик маань л сануулга гэсэн социализмын үеийн өнгө аястай, сүрхий  халхавчаар намайг хааж үлдээсэн юм. Харин Учка өөрийнхөөрөө надаас өшөө авч эхэлдэг юм байна. Хаанаас олоод ирснийг нь мэдэхгүй хачин сонин хүмүүс авч ирнэ. Мундаг гангестер хипапууд л юм гэнэ. 7 хоногт хоёр зодолдох энүүхэнд байлаа. Харин энэ аюул заналхийллээс спортын мастер Оюунаа найз маань аварч билээ.
Тэр цагаас хойш би Робин Гүүдийн бүлгэмийн хүндэд гишүүн болж, Уянга Учка хоёр дуртай үедээ уулзаад унтдаг болж, ангийн багш солигдож, би хотын олимпиадад медальгүй хоцорсноор 10 жилийн сургуулиа төгсөвөө
Сургуулиа төгссөнөөс хойш би 5 жил Уянгааг орой болгон мөрөөдсөн дөө. Нэг ч удаа Би чамд хайртай гэж хэлж чадаагүй юм. Уянгааг би миний анхны хайр байсан гэдэгт бүрэн итгэдэг. Яагаад гэвэл 5 жил миний сэтгэлд өөр охин оруулах зайгүй болтол намайг татаж чадсан. За миний анхны хайрын түүх ийм байна. Ингэж л би хүн болох гараагаа эхэлсэн дээ.

Хайрын 4 мөртүүд


Занг нь мэдэхгүй хүнд хэзээ ч би дурлахгүй гэж
Заяа тавьлангаа мэдэх л юм шиг бардамхан бодож явахдаа
Хааяахан тулгардаг байсан бүлээхэн тэр харцанд
Хожмын нэг өдөр бүдэрнэ чинээ санасангүй.
* * *
Чимээгүй ирэх анхны хайраа
Чин зүрхийг минь даллан дуудна
Бодох тусам зүүдэнд учруулсан
Энэ миний анхны хайраа .. 

* * *
Ганцхан дусал нулимс ч гэлээ чиний төлөө урсдгийг чи мэдэхгуй
Ганцаардалд шаналсан сэтгэлийн үгс чамруу тэмүүлдэгийг чи мэдэхгүй
Зүүрмэглэх нойрондоо чамайгаа санадагийг минь чи мэдэхгүй
Чамайг хүлээх үхэхээс хэцүүг хүртэл чи мэдэхгүй ээ

Блогийн тухай

Би Монгол улсын иргэн. Эгэл жирийн Монгол залуу. Нийгэмд хайр, бие биенээ хүндлэх сэтгэл хэтэрхий бага болж байгааг харж сэтгэл зовниж явдаг болохоор нэг ийм хайр хүндэтгэл, гэр бүлийн асуудал бичдэг блогтой болно гэж бодож явсаар өнөөдөр нээж байна. Бие биенээ хэрхэн хайрлах, хайрлуулах, бие биеэ хүндлэх, бусдад итгэл урам зориг өгөх ухааныг хамтдаа судлах хүсэлтэй байгааг минь ойлгоно биз дээ. Одоо эргээд бодоход би амьдралдаа хэтэрхий олон алджээ. Заримдаа амьдрал минь тэр чигээрээ алдаа юм шиг л санагдах юм. Ирээдүйд алдахгүй байхын тулд амьдралын бодит үнэнийг судалж, алдаж яваа нэгэнд нь алдаж болохгүй шүү! Гэж анхааруулахыг хүсэж байна. За ингээд би иргэний сэтгүүл зүйн салбарт хөл тавилаа. ;) Найз нөхөд, эх орон нэгт ахан дүүс минь алтнаас үнэтэй арвин баялаг сургаалаасаа харамгүй хайрлаж, надтай бодол санаагаа хуваалцаарай.

Testing