Би Монгол улсын иргэн. Эгэл жирийн Монгол залуу. Нийгэмд хайр, бие биенээ хүндлэх сэтгэл хэтэрхий бага болж байгааг харж сэтгэл зовниж явдаг болохоор нэг ийм хайр хүндэтгэл, гэр бүлийн асуудал бичдэг блогтой болно гэж бодож явсаар өнөөдөр нээж байна. Бие биенээ хэрхэн хайрлах, хайрлуулах, бие биеэ хүндлэх, бусдад итгэл урам зориг өгөх ухааныг хамтдаа судлах хүсэлтэй байгааг минь ойлгоно биз дээ. Одоо эргээд бодоход би амьдралдаа хэтэрхий олон алджээ. Заримдаа амьдрал минь тэр чигээрээ алдаа юм шиг л санагдах юм. Ирээдүйд алдахгүй байхын тулд амьдралын бодит үнэнийг судалж, алдаж яваа нэгэнд нь алдаж болохгүй шүү! Гэж анхааруулахыг хүсэж байна. За ингээд би иргэний сэтгүүл зүйн салбарт хөл тавилаа. ;) Найз нөхөд, эх орон нэгт ахан дүүс минь алтнаас үнэтэй арвин баялаг сургаалаасаа харамгүй хайрлаж, надтай бодол санаагаа хуваалцаарай.
No comments:
Post a Comment