Tuesday, September 28, 2010
Хайрын 4 мөртүүд
Занг нь мэдэхгүй хүнд хэзээ ч би дурлахгүй гэж
Заяа тавьлангаа мэдэх л юм шиг бардамхан бодож явахдаа
Хааяахан тулгардаг байсан бүлээхэн тэр харцанд
Хожмын нэг өдөр бүдэрнэ чинээ санасангүй.
* * *
Чимээгүй ирэх анхны хайраа
Чин зүрхийг минь даллан дуудна
Бодох тусам зүүдэнд учруулсан
Энэ миний анхны хайраа ..
* * *
Ганцхан дусал нулимс ч гэлээ чиний төлөө урсдгийг чи мэдэхгуй
Ганцаардалд шаналсан сэтгэлийн үгс чамруу тэмүүлдэгийг чи мэдэхгүй
Зүүрмэглэх нойрондоо чамайгаа санадагийг минь чи мэдэхгүй
Чамайг хүлээх үхэхээс хэцүүг хүртэл чи мэдэхгүй ээ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment